Коллежийн оюутнууд болон Сиэтлд амьдардаг монголчуудад зориулав.
Хаана, хэзээ, юу болох вэ — бүгд энд.
Ажилтан хайж байгаа бол эндээс сонгоод шууд холбогдоорой.
Сиэтлийн коллеж, их сургуульд сурахыг хүсэж буй ах дүү нартаа зориулсан заавар.
Их сургууль эсвэл community college-ийн аль нь танд тохирохыг шийдээрэй. Олон оюутан эхний 2 жилийг community college-д сураад их сургууль руу шилждэг (transfer).
Сургууль бүрийн international student хуудсаас англи хэлний шалгалт (TOEFL, IELTS, Duolingo), дүнгийн хуулбар, санхүүгийн баталгааны шаардлагыг шалгаарай.
Онлайнаар өргөдлөө бөглөж, бичиг баримтаа илгээнэ. Хугацаагаа сайн анзаараарай — улирал бүр өөр эцсийн хугацаатай.
Тэнцсэний дараа сургууль I-20 олгоно. SEVIS төлбөрөө төлөөд Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яаманд F-1 визний ярилцлагад орно.
Дотуур байр, homestay эсвэл түрээсийн байр. Ирэхээсээ өмнө доор байгаа монгол оюутнуудтай холбогдож зөвлөгөө аваарай.
Orientation-д заавал оролцож, оюутны үнэмлэх, ORCA транспортын карт, банкны данс нээх зэргээ шийдээрэй. Монгол нийгэмлэгийн арга хэмжээнд ирээрэй!
Шаардлага, хугацаа, төлбөр жил бүр өөрчлөгддөг тул сургуулийн албан ёсны вэбсайтаас заавал шалгаарай.
Монгол оюутнууд их сурдаг зарим сургууль. Дарж албан ёсны сайт руу орно.
Эдгээр оюутнууд сургууль, амьдралын талаар асуултад тань хариулахад бэлэн.
Ямар мэргэжлээр сурахаар бодож байна вэ? Мэргэжлээ сонговол ямар хичээл заавал хэрэгтэй, Сиэтлд аль сургууль тохирох, ямар түвшин шаардагдахыг харуулна.
Доод шаардлага. Өрсөлдөөнтэй мэргэжлийн хувьд бодит оноо үүнээс өндөр байдаг. TOEFL iBT нь 2026 оны 1-р сарын 21-ээс шинэ 1–6 оноотой болсон.
Ойролцоох дэлгүүрээ Google Maps-аас хайж, Black Friday-н хямдралыг нэг дор хар.
💡 Танд хэрэгтэй дэлгүүр, хямдрал энд алга уу? Санал хүсэлтээр хэлээрэй →
Хялбар, хямд, амттай — оюутан, ажилтан хэн ч хийж чадах жорууд.
Давс, перец, ургамлын тос гэрт үргэлж байдаг гэж тооцно.
Хэлэх хүнгүй санагдаж байна уу? Энд нууц нэрээр чөлөөтэй бичээрэй. Юу ч хадгалагдахгүй.
Хэнд ч харагдахгүй. Сэтгэлд байгаагаа бичээд бөмбөлөгтэй хамт тэнгэрт тавиад явуулаарай.
Mseattle-г хамтдаа илүү сайхан болгоё! Нэмэх хэсэг, засах зүйл, шинэ санаа — юу ч хамаагүй бичээрэй.
Сайтын дараагийн шинэ хэсэг таны санаагаар бий болж магадгүй!
Mseattle бол Сиэтл болон ойр орчмын хотуудад (Bellevue, Redmond, Lynnwood, Tacoma…) амьдарч буй монголчууд, ялангуяа коллеж, их сургуулийн оюутнуудад хэрэгтэй мэдээллийг нэг дор цуглуулах зорилготой.
Арга хэмжээ зохион байгуулж байгаа эсвэл ажилтан хайж байгаа бол самбар дээрх «📨 Пост илгээх» товчоор мэдээллээ илгээгээрэй (Google-ээр нэвтэрнэ). Бид шалгаад самбарт байршуулна.
Мөр бүрт нэг үг. Чат, профайлд эдгээр үг ***-ээр далдлагдана.